2024-05-05

Арвайхээр суманд иргэдийн 68,4 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ

Арвайхээр сумын хэмжээнд вакцинжуулалтад хамрагдах 18-аас дээш насны 21160 иргэн байгаагаас өнөөдрийн байдлаар 14474 иргэн буюу 68,4 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Тухайлбал:

2021 оны 5 сарын 3-нд 3161 иргэн

2021 оны 5 сарын 4-нд 2992 иргэн

2021 оны 5 сарын 5-нд 4265 иргэн

2021 оны 5 сарын 6-нд 3168 иргэн

2021 оны 5 сарын 7-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 888 иргэн тус тус хамрагдаж вакцинжуулалт эхэлнээс хойш 5 хоногийн дотор нийт иргэдийнхээ 68,4 хувийг хамруулаад байгаа нь улсын хэмжээнд өндөр үзүүллэлттэй байна.

Өнөөдрөөс ачааалал буурч байгаа тул 7 цэгт 13 багийн иргэдээ вакцинд хамруулж байна. Вакцинжуулалтын цэгүүд оочир дараалал бага, үндсэн бол түр оршин суугч, өөрийн болон өөр бусад аймаг, сум, хотын иргэдийг харьяалал харгалзахгүй вакцинд хамруулж байна.

Мөн гэрээр эмнэлэгийн тусламж үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай иргэдэд өрхийн эмнэлэгийн явуулын цэг хүрч очиж вакцинд хамруулж байна.

Аймаг тойрсон Арвайхээр сумын харьяат малчин өрхүүдээ аймгийн Онцгой комисстой зөвшилцөж, багийн Засаг даргын мэдээллийг үндэслэн хяналтын постоор нэвтрүүлэн вакцинд хамруулахаар тус тус шийдвэрлээд байна.