2024-05-05

“Судлаач багш quiz“ хөтөлбөрийг зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Судалгаанд суурилсан боловсролын үйлчилгээг дэмжих жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд UNITEL компанитай хамтран “Судлаач багш quiz“ хөтөлбөрийг зохион байгууллаа. Тус хөтөлбөр нь багш ажилчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлэх танин мэдэхүйн болон хууль эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд аймгийн 30 сургуулийн 600 гаруй багш бүртгүүлсэнээс 280 гаруй багш оюун ухаанаа сорин идэвхтэйы оролцсон байна. Багш нар хөтөлбөр хэрэгжих хугацаанд нэг минутад багтаан танин мэдэхүйн болон хууль эрхзүйн асуултад хариулж оноо цуглуулан өрсөлдсөн байна.

Нийт оролцолсон сургуулиудуудаас Тэмүүлэл эрдэм сургуулийн багш нар нэгдлсэн зохион байгуулалтайгаар идэвхтэй оролцож Шилдэг сургуулиар шалгарсан байна. Түүнчлэн багш нарын зүгээс танин мэдэхүй болон спортын асуултууд хүндхэн байсан тухай ярьж байлаа.

Уралдааны шилдэгүүдэд өнгөт принтер, гэр интернэт, гар утас, гарын бэлэг зэргийг гардуулан өгсөн бөгөөд улс орон даяар хатуу хөл хорионы энэ үед  багш нарын ур ухааныг сорьж, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдсэн тухай багш нар хэлж байлаа.