2024-05-05

“Оролцоод хөгжье” хүүхдийн цахим чуулган боллоо

“Оролцоод хөгжье” хүүхдийн цахим чуулганыг Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран өнөөдөр цахимаар зохион байгууллаа. Хүүхдийн амьдралын бүхий л талбарт оролцоог тодорхойлох, хүүхдийн төлөө хийж байгаа ажлуудыг хүүхдийн нүдээр харж, үнэлэх, тэдэнд тулгамдсан асуудлыг бодлого шийдвэрт тусгах зорилготой юм.

Чуулганд оролцогчдын саналаар Өвөрхангай аймгийн Хүүхдийн элчээр НАМЭХ-ны дарга Т.Нарангарав сонгогджээ.

Хүүхдийг өөрийн гэсэн үзэл бодолтой байж, түүнийгээ илэрхийлэх, оролцох эрхээ эдлэн, хариуцлагатай иргэн байх боломжийг нь зөв дэмжсэнээрээ бид өнөөдрийн хүүхдүүд, ирээдүйн залуус:

-Хүний эрхийг хүндэтгэсэн,

-Мэдээллийг мэдлэг болгох чадвартай,

-Аливаа зүйлд зохион байгуулалтай оролцож чаддаг,

-Ухаалаг шийдвэр гаргахад үзэл бодлоо илэрхийлдэг,

-Бусдын үзэл бодлыг сонсож, хүлээн зөвшөөрч чаддаг,

-Бүтээлч сэтгэлгээтэй хүн болон хөгжихөд чиглүүлж байгаа хэрэг юм.