2024-05-05

Арвайхээр суманд вакцинжуулалт амралтын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд явагдана

Өвөрхангай аймаг БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Ворецелл вакцины 76777 тунг дөрвөн удаагийн татан авалтаар авсан юм. 18-аас дээш насны 74 мянган иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдана.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил Арвайхээр суманд 5 сарын 3-ны өдрөөс 11 цэгт эхэлсэн. Эхлээд 14 чиглэлийн байгууллагын ажилчдыг хамруулж байсан бол өчигдөр /2021-05-06/-аас эхлэн вакцинд хамрагдах хүсэлтэй иргэн бүр өөрийн харьяа багийн дархлаажуулах цэгт очиж хамрагдах боломжтой болсон. Вакцинжуулалт амралтын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд явагдана.