2024-04-29

Ажиглалт, тусгаарлалтад байгаа иргэдийг явуулын цэгээр вакцинд хамруулна

Арвайхээр сумын хэмжээнд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхээр 2 цэгийг нэмэлтээр ажиллуулж 13 цэгээр дамжуулан нийт иргэдээ богино хугацаанд хамруулахыг зорин ажиллаж байна.

Гэрийн ажиглалт, тусгаарлалт, тусгаарлах байранд байгаа иргэдэд явуулын баг ажиллаж дархлаажуулалтад хамруулна.

Вакцины татан авалт хэвийн, хүрэлцээ хангалттай учраас та өөрийгөө болон өөр бусад хүмүүсийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлж ГЭРТЭЭ байгаарай.