2024-05-04

Арвайхээрт вакцинжуулалт 48.8 хувьтай байна

Коронавирусын эсрэг дархлаажуулалтын ажил Арвайхээр суманд 5 сарын 3-ны өдрөөс эхэлж эхний өдөрт 11 цэгт 3116 иргэн, 5 сарын 4-ний өдөр 11 цэгт 2992 иргэн, 5 сарын 5-ны өдөр буюу өнөөдөр 14 цэгт 4220 иргэнийг тус тус вакцинжуулж 18 наснаас дээш нийт хамрагдвал зохих иргэдийн 48.8 хувь буюу 10328 иргэнийг вакцинжуулалтад хамрууллаа.

Маргааш буюу /2021-05-06/-аас эхлэн вакцинд хамрагдах хүсэлтэй иргэн бүр өөрийн харьяа багийн дархлаажуулах цэгт очиж хамрагдах боломжтой.

1-р баг: Политехник коллеж

2-р баг: 4-р сургууль

3, 7-р баг: 1-р сургууль              

4-р баг: Багийн нэгдсэн төв

5-р баг: Мэргэд сургуулийн хичээлийн байр /хуучнаар ГБХЗХГазар/

6-р баг: Тэмүүлэл-Эрдэм сургууль

8-р баг: 2-р сургууль

9, 12-р баг: Багийн төвийн Спорт заал

10, 11-р баг: 5-р сургууль

13-р баг: Спортын ордон-д тус тус хийгдэнэ.

📎Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, халдварт өвчнөөс сэргийлэх сонор сэрэмжээ бууруулахгүй байхыг хүсье.