2024-04-29

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд 122 иргэн хандаж, 30 асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай цахим хурал боллоо. Хурлаар иргэдийн санал хүсэлт болон цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, аймгийн Засаг даргын зүгээс үүрэг чиглэл өгөв.

4 дүгээр сарын 26-30 өдрүүдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 703221111 утсаар 122 иргэн хандаж, 30 асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ. Санал хүсэлт, асуултын дийлэнх нь вакцинжуулалт, ариутгал, халдваргүйтгэл, отор нүүдэл, өвс тэжээлтэй холбоотой бөгөөд холбогдох байгууллагуудад уламжилж шийдвэрлэж, хариу тайлбарыг өгсөн хэмээн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Анхтуяа хэллээ.

Өнгөрөгч долоо хоногт 726 тээврийн хэрэгслийг камераар хянаж, Арвайхээрээр дамжин өнгөрүүлсэн ба 130 жолоочид утсаар холбодон мэдээлэл өгчээ.