2024-04-27

Д.Лүндээжанцанг Япон Улсын Засгийн газраас шагнахаа мэдэгджээ

Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанг Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонгоор шагнах болсныг Токиод зарлалаа.

“Япон, Монголын харилцааг бэхжүүлж, хоёр орны парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан тул” ийн шагнахаар болсноо тэмдэглэжээ.