2024-03-29

Баруунбаян-Улаан сум улаан түвшинд шилжүүлсэн хугацааг ирэх сарын 15 хүртэл сунгалаа

Коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшинд шилжүүлсэн хугацааг 2021 оны 5-р сарын 15-ны өдрийн 06 цаг хүртэл сунгасан байна.

Энэ хугацаанд:

Эрүүл мэндийн байгууллага, Эмийн сан хүргэлтээр /09-18цаг/,

Шатахуун түгээх станц, Цаг уурын өртөө, Дулаан хангамж, Эрчим хүч, Худаг 10-14цаг/,

Хүнсний дэлгүүр 14-16цагт хүргэлтээр ажиллах бол бусад байгууллагуудын үйл ажиллагааг хориглолоо.

ЕБС-ийн Дотуур байрны болон гадуураас хөдөө явах сурагчдыг 2021 оны 5-р сарын 1-ний өдрийн /13-19цаг/-ийн хугацаанд түргэвчилсэн оношлуурын шинжилгээг авч нэвтрүүлнэ.