2024-04-27

Барилгын материалын түгээлт, банк, натариатын үйл ажиллагааг түр зогсоолоо

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын шинэ голомтууд нэмэгдэж халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан сумын доторх хөдөлгөөний хатуу хөл хориог чангатгах зорилгоор Арвайхээр сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/66 дугаар захирамжийн 2.13 дахь хэсэгт заасан барилгын материалын түгээлт, 2.16 дахь хэсэгт заасан банк, нотариатын үйл ажиллагааг тус тус түр зогсоож, 2.15 дахь хэсэгт заасан өмгөөллийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэх өөрчлөлтийг орууллаа.