2024-04-27

Арвайхээрт хүн амын дунд өргөжүүлсэн тандалтыг хийж байна

Аймгийн төвд халварын тохиолдлууд нэмэгдэж байгаатай холбогдуулан хариу арга хэмжээ авах ажлууд эрчимтэй хийгдэж байна.

-Энэ хүрээнд Шуурхай арга хэмжээний багуудыг байгуулж

-Эмнэлэгт суурилсан тандалт

-Түргэн тусламжийн дуудлаганд суурилсан тандалт

-Эмийн сангаас үйлчилгээ авч буй иргэдэд суурилсан тандалт

-Тусгаарлан ажиглах байранд суурилсан тандалт

-Гэрийн ажиглалтанд суурилсан тандалт

-Хяналтын пост болон шинжилгээ авах цэг, хог хаягдалд суурилсан тандалтыг тус тус хийж байна.

Мөн шинжилгээ авах гурван түр цэгийг байгуулж, ханиадны ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн, халдвартай хүнтэй хавьтал болсон байж магадгүй гэх таамаглал бүхий иргэдээс шинжилгээ авч байна.