2024-04-27

Аюултай хог хаягдлын цэгийг шинээр бэлтгэлээ

Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Түгийн овооны хогийн цэгт аюултай хог хаягдлыг устгах шаардлага хангасан цэгийг “Онги ус суваг” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ухаж бэлтгэв.

Халдвар бүртгэгдсэн орон сууцнууд болон тусгаарлан ажиглах байрнаас гарах аюултай хог хаягдлыг “Арвайхээр тохижилт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагуудад ЗӨСТ-өөр халдавргүйтгэл хийлгэн ачиж, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтанд устгах ажлыг зохион байгуулж байна.