2024-04-30

“Амар тайван Өвөрхангай” хөтөлбөр батлагдлаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийг баталлаа.

Хөтөлбөр батлагдсанаар аймгийн хэмжээнд ихэвчлэн үйлдэгдэж буй

-Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг

-Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг

-Хүрээлэн буй орчны эсрэг

-Архидан согтуурахтай тэмцэх гэмт хэргүүдийг бууруулах

Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.