2024-04-19

Арвайхээр сумаас 10 тохиолдол батлагдлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд 308 иргэнээс PCR шинжилгээ авахад Арвайхээр суманд 10 тохиолдол нэмж батлагдлаа. Эх үүсвэрээр нь авч үзвэл Нутгийн удирдлагын ордонтой холбоотой батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 4,212-р байр буюу хуучнаар Эрчмийн 24-р байртай холбоотой 3, Цагаан гургалдайн 204-р байрнаас 3 иргэн, тус тус батлагдлаа. Ингэснээр аймгийн хэмжээнд коронвирусийн нийт 233 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

БОЭТ-д 42, Хужирт сумын Эрүүл мэндийн төвд 4, Арвайхээр суманд гэрээг нэг хүн эмчлүүлж байгаа биеийн байдал хөнгөн байна.