2024-04-19

Арвайхээр сумаас ес, Тарагт сумаас хоёр тохиолдол батлагджээ

Сүүлийн 24 цагт 222 хүнээс PCR шинжилгээ авахад Арвайхээр сумаас ес, Тарагт сумаас хоёр тохиолдол батлагдлаа.Тарагт суманд батлагдсан хоёр тохиолдол нь Улаанбаатар хотоос өчигдөр өвс тээвэрлэж ирсэн, гэр бүлийн хүмүүс юм.

Арвайхээр сумаас батлагдсан тохиолдлуудыг эх үүсвэрээр нь авч үзвэл:

212-р байр буюу Эрчмийн 24 айлын орон сууц 1,

409 дүгээр байр 3,

401-р байр хуучин 36 айлын орон сууц 4,

БОЭТ-с 1, тус тус батлагдлаа.

Орон сууцтай холбоотой батлагдаж байгаа тохиолдлын хавьтал болох бүх иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, халдваргүйтгэл хийж байна.