2024-05-04

Сумдын сонгуулийн хороодыг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 40 дүгээр тогтоолоор 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаар харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд аймгийн сонгуулийн хорооны анхдугаар хуралдааныг өнөөдөр /2021.04.08/ зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд сумын сонгуулийн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, 19 сумын сонгуулийн хороог байгууллаа.