2024-05-04

Цэргийн штабаас хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрт хүнсний тусламж үзүүллээ

Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Хилийн цэрэг болон Зэвсэгт хүчинд алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд хүнсний тусламж, үйлчилгээ үзүүллээ.

ЗХЖШ-аас иргэдийг зөв мэдээллээр хангах, цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь холбоо барих, хүнсний тусламж шаардлагатай өрхүүдэд тусламж үзүүлэх чиглэл өгсний дагуу тус арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэн хүүхдүүдтэйгээ холбоо барьж байгаа гэдгийг хэлсэн юм.

Тус хүнсний тусламж, үйлчилгээг нэг суманд хоёроос доошгүй өрхөд олгохоор төлөвлөсөн байна. Харин Арвайхээр суманд 13 багт тус бүр нэг нэг өрхөд олгожээ.

Цэрэг татлага ойртож байгаатай холбогдуулан, залуучууд болон ар гэрийнхэнд нь нөөц боломжиндоо тааруулж, хүнсний тусламж, дэмжлэгийг үргэлжлүүлнэ гэсэн юм.