2024-05-04

Өвөрхангай аймагт вакцинжуулалт эхэллээ

Өвөрхангай аймагт Хятад улсын Синофарт үйлдвэрийн Ворецелл вакцины 5577 тунг хүлээн авсан.

Өнөөдрөөс эмч, эмнэлгийн ажилтнууд, Онцгой, Цагдаа, Тагнуулын байгууллагын алба хаагчид, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд, Цэцэрлэг, Сургууль, Политехникийн коллежийн багш ажилчдыг вакцинжуулаад эхэллээ.

БОЭТ-д 414 ажилтан вакцинжуулалтад хамрагдана. Үүнээс эхний ээлжинд эмчлэн тусгаарлах байранд ажиллах баг, вируслогийн лабораторын ажилчдад хийж байгаа юм.

4, 5-р сардаа иргэдийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Дараа дараагийн тун вакцинуудыг даруй орон нутагт хүргэхэд анхаарч, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна.