2024-05-04

14 цагийн байдлаар Хужирт суманд коронавирусний 16 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Хужирт сумын хэмжээнд ойрын болон дам хавьтлаас авч буй PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн Улаанбаатар хот дахь лабораториудад шинжлүүлж байгаа. Уг лабораториуд нь Улсын хэмжээнд ачаалал ихтэй ажиллаж байгаатай холбогдуулан шинжилгээнүүд хугацааны хувьд ээлж дараалан ирж байна.

ЗӨСҮТ-ийн лаборатори 2021.04.03-ны өдрийн шинжилгээнээс 5 тохиолдол эерэг

ХӨСҮТ-ийн лаборатори 2021.04.04-ний өдрийн шинжилгээнээс 11 тохиолдол эерэг

ХӨСҮТ-ийн лаборатори 2021.04.05-ны өдрийн шинжилгээ хариу бүгд сөрөг гарчээ.

Өнөөдрийн 14 цагийн байдлаар “Тусгаарлан ажиглах байр”-нд ажиглагдаж байсан ойрын хавьтлаас-9, “Гэрийн ажиглалт”-д байсан ойрын хавьтлаас-6, батлагдсан тохиолдолтой хамт орсон хүүхэд-1, 16 тохиолдол шинээр батлагдлаа.

Сумын төвд Коронавируст халдварын батлагдсан тохиолдол шинээр нэмэгдэж гарч байгаатай холбогдуулан “Сумын төвөөс орж гарах, хөдөлгөөн, малын өвс тэжээл, хүнсний бараа авах, солилцох” ыг тодорхойгүй хугацаагаар хориглож байна.

Хужирт сум онцгой комисс