2024-04-30

Арвайхээр суманд тусгаарлалтад байсан зургаан иргэнээс коронавирус илэрчээ

Сэмжид Хужирт сувилал, Бүрд сумын эх үүсвэртэй Арвайхээр суманд тусгаарлалтад байсан зургаан иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Аймагт халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 116 тохиолдол болж байна. Хархорин, Хужирт суманд шинээр халдвар бүртгэгдээгүй байна.

БОЭТ-д 26, гэрээр эмчлэгдэж байгаа хоёр хүнээс хүнд хоёр, хүндэвтэр нэг, хөнгөн 25 байгаа юм. Мөн гурван хүн эдгэрч эмнэлэгээс гарчээ.

Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт найман хүн эмчлүүлж байгаагаас бүгд хөнгөн байна.

Хужирт сумын тусгаарлах эмнэлэгт  хүндэвтэр хоёр, хөнгөн 47 хүн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарчээ.

Бүрд суманд нэг хүн эмчлүүлж байгаа юм.