2024-04-30

Хужирт, Хархорин, Бүрд сумын тусгаарлан ажиглах байрнаас нийт коронавирусийн таван тохиолдол илэрлээ

Сүүлийн 24 цагт Өвөрхангай аймгийн хэмжээнд 560 хүнээс PCR шинжилгээ хийхэд, коронавирусийн таван тохиолдол бүртгэгдлээ. Хужирт сумын тусгаарлан ажиглах байрнаас 3, Хархорин, Бүрд сумын тусгаарлах ажиглах байрнаас тус тус нэг коронавирусийн халдвар илэрсэн юм. Аймгийн хэмжээнд нийт 110 хүн халдвараар өвчлөөд байгаа юм. Үүнээс 85 хүн эмчлэгдэж байгаагаас БОЭТ-д 25, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт 8, Хужирт сумын тусгаарлах эмнэлэгт 51, Бүрд сумын эмнэлэгт нэг хүн байна.