2024-04-20

Сэмжид Хужирт рашаан сувиллын эх үүсвэртэй 20 тохиолдол бүртгэгдлээ

Өвөрхангай аймагт  сүүлийн 24 цагийн байдлаар Сэмжид Хужирт сувиллын эх үүсвэртэй 20 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт халдварын тоо Арвайхээрт 4, Хархорин 4, Хужирт 53, Бүрдэд 4 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 15 лабортарид коронавирусийн шинжилгээ хийснээс 575 шинээр тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 400 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Нийт батлагдсан тохиолдол 7589 боллоо. Мөн 185 хүн эдгэрч эмнэлэгээс гарчээ.