2024-05-04

Ж.Бат-Ирээдүй тав дахь удаагаа улсын олимпиадад тэргүүллээ

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ мэдээлэл арга зүйн төв, Хүнс технологийн политехник коллежтой хамтран цахим хэлбэрээр зохион байгуулсан Мэдээллийн технологийн 15 дахь удаагийн Улсын Олимпиадад 52 багш мэдлэг ур чадвараа сорьсон юм.

Мэдээллийн технологийн Улсын олимпиадад мэдлэг ур чадвараараа таван жил дараалан тэргүүлж, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн багш Ж.Бат-Ирээдүй багшид баяр хүргэе.

Тэрбээр мэдээллийн технологийн асар хурдтай эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, шинэ санаачлага, шинийг эрэлхийлэх, бүтээлч байдлаараа бусдад үлгэр дуурайлал болохын зэрэгцээ олон шавь нарыг төрүүлж байгаа багш юм.