2024-04-27

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан уралдааны шилдэгүүдийг шагнаж урамшууллаа

“Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас аймаг, нийслэлийн Цэргийн штабуудтай хамтран оюутан, сурагчдын дунд гар зургийн уралдаан,  монгол цэргийн холбооноос  “Эрхийн дээд монгол эр хүн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг 12 дугаар ангийн сурагчдын дунд тус тус зохион байгуулсан байна. Дээрх уралдаанд амжилттай оролцсон сурагчдын шагналыг өнөөдөр гардуулан өглөө.

Уралдаанд манай аймгийн 11 сумын 15 сургуулийн 180 гаруй сурагчид оролцсон бөгөөд өөрсдийн бүтээлдээ монгол цэргийн сүр жавхаа, эх орны тусгаар тогтнолыг тусгасан тухайгаа хэлж байна.

Гар зургийн уралдаанд шалгарсан сурагчдын бүтээлийг Монгол цэргийн музейд дэлгэгдэх үзэсгэлэнд тавих бөгөөд бүтээл ном болон хэвлэгдэж ЕРӨНХИЙ боловсролын сургуульд тараагдах юм. Түүнчлэн эссэ бичлэгийн уралдааны улсын хэмжээний шалгаруулалтаас Арвайхээр сумын Мэргэд лабортари сургуулийн 12 б ангийн сурагч Энхжаргалын Энхчимэг шагналт байрт шалгаран Отгонтэнгэр их сургууллийн сэтгүүлчийн ангид нэг жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнагдсан байна.