2024-04-24

Иргэдээс ирсэн санал гомдлын дийлэнх нь БОЭТ-д ирсэн байна

Аймгийн хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хуралдааныг Засаг даргын санаачлагаар аль нэг хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцож байхаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн хуралдааныг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгууллаа. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүнд суртал үүсгэхгүйгээр хүргэх зорилгоор шат дараатай ажил хийж байгааг танилцуулсан юм.

Өнгөрсөн долоон хоногт 70321111 дугаарт нийт 13 санал, гомдол ирсэний дийлэнх нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ирсэн байна. Эмчийн харилцаа, хандлага цахим дугаар авахтай холбоотой санал байсан гэдгийг албаныхан хэлсэн юм. Мөн ахлах ангийн сурагчид хичээл тараад гадуур их явж байгаатай холбоотой нэг санал, гомдол ирчээ.