2024-04-29

Малд яваад сураггүй болсон малчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Эрэн хайх аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулан Эрэн хайх аврах хоёр бүлэг ажиллаж байгаа бөгөөд Төгрөг суманд найман дуудлага ирсэнээс хоёр ажлын хэсэг гаргаж, 11 иргэн сураггүй алга болсоны найман иргэнийг олж гурван иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна.

Хархорин суманд нэг дуудлага ирсэнээс хоёр ажлын хэсэг гаргаж, нэг иргэн сураггүй алга болсоны эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Гучин-Ус суманд гурван дуудлага ирсэнээс хоёр ажлын хэсэг гаргаж, гурван иргэн сураггүй алга болсоны хоёр иргэнийг олж, нэг иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна.

Баян-Өндөр суманд нэг дуудлага ирсэнээс нэг ажлын хэсэг гаргаж, гурван иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна.

Өлзийт суманд хоёр дуудлага ирсэнээс хоёр ажлын хэсэг гаргаж, таван иргэн сураггүй алга болсоны гурван иргэнийг олж, хоёр иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна.

Есөнзүйл суманд хоёр дуудлага ирсэнээс хоёр ажлын хэсэг гаргаж, хоёр иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна.

Богд суманд хоёр дуудлага ирсэнээс хоёр ажлын хэсэг гаргаж, хоёр иргэн сураггүй алга болсоны нэг иргэнийг олж, нэг иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна.

Баруунбаян-Улаан суманд хоёр дуудлага ирсэнээс хоёр ажлын хэсэг гаргаж, хоёр иргэн сураггүй алга болсоныг олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Малдаа яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.