2024-04-26

Гучин-Ус, Сант, Баянгол сумын сургууль, цэцэрлэгийн барилга эвдэрч, сүйтснээс үйл ажиллагаа нь эхлээгүй байна

Өчигдөр буюу 3-р дугаар сарын 14-ны өдөр нийт нутгийг хамарсан хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас 7 сумын сургууль, цэцэрлэгийн дээвэр нурах, хаалга үүд гажих зэрэг асуудал үүсч өнөөдөр Гучин-Ус, Сант, Баянгол сумын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлээгүй. Уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга хэллээ.

Мөн Улаанбаатар хотоос ирээд буцсан иргэнээс коронавирус батлагдаж, ойрын хавьтлын 13 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлан ажиглаж байна. Тиймээс ойрын болон дам хавьтлаар бүртгэгдсэн Арвайхээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль Лаборатори Мэргэд, Тэмүүлэл-Эрдэм, 6-р цэцэрлэгийн зарим анги бүлгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоож тухайн бүлгийн багш сурагчдыг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна.

Дээрх сургууль, цэцэрлэгт мэргэжлийн анги байгууллагууд мананцар үүсгэн ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Давтан шинжилгээний хариу гартал буюу энэ сарын 18,19-ны өдөр хүртэл тус сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хаалттай хэвээр байх юм.