2024-05-03

“Улсын аварга малчин, саальчин, тариаланч”-ыг тодорхойлов

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улсын аварга малчин, саальчин, тариаланч”-д нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, ХХААГ-т сумдаас ирүүлсэн материалтай танилцаж, “Улсын аварга малчин”-д ес, “Улсын хошой аварга малчин”-д нэг, “Улсын аварга саальчин”-д нэг, “Улсын аварга тариаланч”-д хоёр хүнийг тус тус тодорхойлохоор шийдэрлэв. Нэр дэвшигчдийн материалыг ХХААХҮЯ-нд хүргүүлэх бөгөөд Засгийн газрын хуралдаанаар тодруулан батлах аж.