2024-05-03

Өвөрхангай аймаг 4.4 сая мал тоолууллаа

Өвөрхангай аймаг 2019 оны эцсээр 5.6 сая толгой мал тоолуулж байсан бол 2020 оны эцэст 20 орчим хувиар буурч, 4 сая 479 мянган толгой мал тоолуулжээ.

Мал тооллогын дүнгээс харахад хонь хамгийн их буюу 2.1 сая тоологдсон байна. Баян-Өндөр сум  хамгийн олон мал буюу 315 мянган мал тоолуулсан бол Баруунбаян-Улаан  сум хамгийн бага мал буюу 125 мянган мал тоолуулсан статистик дүн гарчээ.

Өнгөрсөн зун, намар газрын гарц муу, мал сүрэг тарга тэвээрэг аваагүй бөгөөд өвөлжилт хүндэрч байгаа энэ цаг үед малчид малаа зах зээлийн эргэлтэд оруулсан байна. Тодруулбал, аймгийн хэмжээнд 1.1 сая толгой мал зах зээлийн эргэлтэд оруулжээ.