2024-05-03

Баянгол сумын 30 өрхөд 300 боодол өвс, хүнсний дэмжлэг үзүүллээ

“Өрхийн тариалан бизнес хөгжил” ТББ, Жи Си Эс ОУБ-тай хамтран Өвөрхангай аймгийн 3 сумын 90 малчин өрхөд өвс, хүнсний дэмжлэг үзүүлж байна. Уг тусламж Хужирт, Баянгол, Төгрөг сумдын оторлож чадаагүй 280 хүртэлх малтай малчин өрхөд хүрч байгаа юм. За ингэхдээ нэг өрхөд 10 боодол өвс, гурил будаа болон бусад хүнсний дэмжлэгийг үзүүллээ.