2024-04-28

“Галт зэвсэг – 2020” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд өрнөж байна

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас тус аяныг 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хэрэгжүүлж байгаа юм.

Шинээр батлагдан гарсан “Галт зэвсгийн тухай хууль”-иар галт зэвсгийг эзэмшиж, өмчилж байгаа иргэд аюулгүй ажиллагааны сургалтад заавал хамрагдахаар заасан тул тус сургалтыг 11 дүгээр сарын 16,17-ны өдөр зохион байгуулах аж. Мөн жилд нэг удаа үзлэг, тооллогод хамрагдаж, татвараа төлсөн байх ёстой бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохыг аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Батпүрэв хэлж байв.

Харин тооллогын энэ хугацаанд галт зэвсгээ бүртгүүлсэн иргэдэд ямар нэг хариуцлага тооцохгүй учраас нуугдмал буюу гар дээрээ хууль бусаар галт зэвсэг агуулж байсан иргэд сургалтад хамрагдаж, галт зэвсгээ өөрийн нэр дээр бүртгүүлж авах эрхзүйн орчин бүрджээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1800-гаад иргэн галт зэвсэгтэй хэмээн бүртгэгджээ.