2024-05-04

“Ногоон гэрэл – Цагаан шугам” тэмцээн амжилттай болов

Цагдаагийн газар, ГБХЗХГ-аас Арвайхээр сумын ЕБС-ийн 3-5 дугаар ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл – Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулав.

Замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг багаас нь олгох зорилго бүхий тус тэмцээнд 4 сургуулийн 40 гаруй сурагч оролцож, гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа, урлагийн тоглолт гэсэн төрлүүдээр замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ сорилоо.