2024-05-01

Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан хуралдлаа

Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан хуралдаж төлөөлөгчид бүрэн эрхээ баталгаажууллаа.

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргад олонх суудал авсан Монгол Ардын намаас О.Пүрэвдоржийн нэрийг дэвшүүлж төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжиж ИТХ-ын даргыг сонголоо.

Үүний дараа ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгож баталсан юм. ИТХ дахь МАН-ын бүлгээс олонхийн эрхийн хүрээнд 10 тэргүүлэгчийг намаасаа нэр дэвшүүлж, харин цөөнх АН-д нэг суудлыг олгосоноор нийт 11 хүнийг ИТХ-ын Тэргүүлэгчээр батлаад байна.

Мөн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Монгол Ардын намаас А.Ишдоржийн нэрийг дэвшүүлсэн бол заалнаас О.Сумъяасүрэн өөрийнхөө нэрийг дэвшүүлж төлөөлөгчдийн дунд нууцаар санал хураалтыг зохион байгууллаа. Санал хураалтын дүнгээр О.Сумъяасүрэн төлөөлөгч 21 хүний санал авч 52.6 хувийн саналаар ялалт байгууллаа. Ийнхүү аймгийн Засаг даргын нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлаад байна.