2024-05-01

Арвайхээр хотод 14 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд баригдсан 14-р цэцэрлэг өнөөдөр /2020-10-13/ нээлтээ хийлээ.

Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор Арвайхээр хотын цэцэрлэгийн насны бүх хүүхдүүд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдах орчин нөхцөл бүрдэж байгаа юм. Уг цэцэрлэг 27 багш ажилчидтайгаар 150 гаруй хүүхэд хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэ жилдээ СӨББ-д хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг харъяалалгүйгээр хүлээн авах бөгөөд ирэх жил хамран сургах тойрогт өөрчлөлт оруулах аж.