2024-05-01

О.Сумьяасүрэнг Өвөрхангай аймгийн Засаг даргаар батламжлахаас татгалзлаа

Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад О.Сумъяасүрэн 20х21 санал авч Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг уламжлаад байсан.

Гэвч түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Засаг даргаар батламжлахаас татгалзсан бөгөөд ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ээлжит бус хуралдааныг энэ сарын 30-ны өдөр хуралдуулахаар зарлаад байна.