2024-05-08

Богд сумын сургууль автомашинтай боллоо

УИХ-д сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллах үеэр сумдын сургууль цэцэрлэг эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл гардуулж байна.

Гишүүд Богд суманд ажиллах үеэрээ ЕБС-д автомашин гардууллаа. Ингэснээр Өвөрхангай аймгийн хамгийн алслагдсан сумын сургуулийн сурагчид бүс, аймаг, улсын уралдаан тэмцээн, олимпиадад оролцох нөхцөл бололцоо бүрэн бүрдэж байгаа юм.

Мөн тус сургууль энэ хичээлийн жилд Гадаад хэл-лингафоны болон физикийн хичээлийн шинэ кабинеттай болно. Лингафоны кабинетад сургалтад нэн шаардлагатай компьютер, проектор, принтер, сурагчийн төхөөрөмж болон удирдлагын пульт зэрэг 10 төрлийн тоног төхөөрөмж очих бол физикийн кабинет хичээлийн үзүүлэн болон туршитад ашиглах багаж тоног төхөөрөмж зэрэг 84 нэр төрлийн эд зүйлээр хангагдах аж.

Богд сум өнгөрсөн жил 320 хүүхдийн шинэ сургуультай болсон. Хичээлийн хуучин байрыг засварласнаар анги танхимын хүрэлцээ сайжирч хүүхдүүд тохилог орчинд тухтай суралцах боломж бүрджээ.