2024-05-05

ЭЕШ-аар 800 оноо авсан сурагчдад аймгийн Засаг даргын тэтгэлгийг гардууллаа

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад Өвөрхангай аймгаас найман сурагч таван хичээлээр 800 оноотой үнэлэгдэж, аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн 1000 гаруй хүүхдүүдийг манлайлан аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн тэтгэмжийг хүртлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтаа Англи хэл, Хими, Физик, Биологи, Нийгмийн тухай мэдлэг, Математикийн хичээлүүдээр амжилттай өгч 800 оноо авсан 8 сурагч аймгийн Засаг даргын тэтгэлгийг гардуулан өгөв.

ЭЕШ-ийн дүнгээр Өвөрхангай аймаг тэргүүн байрыг эзэлж өмнөх жилүүдийн амжилтаа бататгасан юм.