2024-05-09

Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдорж “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, ГБХЗГ-ын дарга Ж.Энх-Амар болон мэргэжилтнүүдтэй санал солилцон, хүчирхийлэл үүсээд байгаа шалтгаан нөхцөл, хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, архидалт, донтлын талаар ярилцлаа.

Нэг цэгийн үйлчилгээний төв нь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хүчирхийллийн орчноос зугтаж, хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой болох хүртэл нь хоргодох байр, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө, хамгааллын үйлчилгээг үзүүлж байна. Тус төвд он гарсаар 7 эмэгтэй, 15 хүүхэд хамгаалалт хүсэн үйлчилгээ аваад байгаа юм.