2024-05-15

Өвөрхангай аймгийн 3 суманд 4 иргэн гэрийн ажиглалтад байна

Өнөөдрийн байдлаар тус аймагт Солонгос, Швед, Орос улсаас ирсэн 4 хүн гэрийн ажиглалтад байгаа ба Улаанбаатар хотод 21 хоног тусгаарлагдсаны дараа Арвайхээр, Бат-Өлзий, Уянга суманд ирсэн гэдгийн аймгийн Онцгой комиссоос мэдээлж байна.

ЭМЯ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг Арвайхээр, Хархорин суманд ажиллаж, тусгаарлах эмнэлэг, ажиглан тусгаарлах байр, ажиллах хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдалд үнэлгээ хийн заавар, зөвлөмжийг өгсөн байна.

Аймгийн Онцгой комисс, холбогдох байгууллагуудын хувьд анхаарал сэрэмжээ үл сулруулан бэлэн байдлыг хангаж ажилласаар байгаа бол иргэдийн дэглэм суларч, амны хаалт зүүхгүй байх, олуулаа цуглах, гадуур хэсэх зэрэг эрсдэлтэй байдлыг бий болгож байна.