2024-04-29

Аймгийн хэмжээнд 414 мянган төл бойжиж байна

2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 22.8 хувь буюу 430.0 мянган мал төллөж, 16.0 мянган төл мал хорогдож, гарсан төлийн 96.8 хувь буюу 414.0 мянган төл бойжиж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Нийт хээлтэгчийн 0.6 хувь нь буюу 12.7 мянган мал хээл хаяснаас гадна цаг агаарын нөхцөл байдлын улмаас аймгийн хэмжээнд нийт малын 0.5 хувь буюу 30.3 мянган мал зүй бусаар хорогдсон дүн мэдээтэй байна.

Өнгөрөгч 2019 оны жилийн эцсийн байдлаар Өвөрхангай аймаг 5.6 сая толгой мал тоолуулсан. Үүнээс 2.2 сая нь хээлтэгч мал байгаа бөгөөд мал хээлтүүлгийн мэдээгээр 1.8 сая толгой мал төллөхөөр бэлтгэл ажил хангаад байна.