2024-04-29

АРВАЙХЭЭР СУМЫН ТОГЛООМЫН ГАЗАР, СПОРТ ЗААЛ, ФИТНЕСС КЛУБИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын гишүүдийн саналыг үндэслэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

Үүнтэй холбогдуулан Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тоглоомын газар, спорт заал, фитнесс клубийн үйл ажиллагааг өнөөдөр /2020-03-23/-ны өдрөөс 2020-04-30-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.