2024-04-26

Бүх шатны боловсролын байгууллагуудын хөл хориог 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгав

Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар бүх шатны бололвсролын байгууллагуудын хөл хорионы дэглэмийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. Мөн Улс хоорондын нислэг, хилийн боомтуудын зорчих урсгал, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг ижил хугацаагаар сунгахаар болов. Улс хоорондын ачаа тэээврийг халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор, цагдаагийн байнгын хамгаалалттай  хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, агаарын болон хуурай замын хилээ хааснаас хойш дөрвөн удаагийн захиалгат нислэгээр нийт 1024 хүнийг эх орондоо авчирч 14 хоногийн тусгаарлалтад аваад байна.