2024-05-03

Аймгийн Засаг дарга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ

Улс орон, уугуул нутгийнхаа сүр жавхаа, золбоо хийморь нь болсон үе үеийн алтан мөрдөстнүүд, өрх гэрийн тулах багана нь болсон эрчүүд, эх орныхоо энх тайван аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэх албан хаагчдынхаа ажлыг ойлгож, ямагт дэмжиж байдаг тэдний гэр бүлд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 99 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Бидний хүнд хэцүү, баяр жаргалтай бүх цагт өөрийн амь биеийг үл хайрлан, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэн ирсэн үе үеийн алтан мөрдөстнүүдийн яруу алдар мөнхийн мөнхөд бадрах болтугай.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Гочоогийн ГАНБОЛД