2024-04-20

ЭЕШ өгөх сурагчдын 30 орчим хувь нь бүртгүүлсэн

Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудаас энэ жил 985 сурагч ахлах ангиа төгсөнө. Мөн өмнөх жилд дунд сургуулиа төгссөн 100 гаруй хүүхэд тэдэнтэй хамт энэ хавар элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Эдгээр сурагчдын 30 орчим хувь нь ЭЕШ-ын бүртгэлдээ хамрагдсан байна.

Энэ жил ЕБС-ийн сурагчдаас улсын болон анги дэвших шалгалт авахгүй, харин элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдийн хувьд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх бөгөөд бүртгүүлэх шаардлагатай гэсэн заавар, чиглэлийг Боловролын үнэлгээний төвөөс аймгийн БСУГ-т ирүүлжээ.

Мөн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан элсэлтийн ерөнхий шалгалтыг хөнгөвчилж хялбаршуулахгүй гэдгийг Боловролын үнэлгээний төвөөс мэдэгдсэн тул сургуулиудад өөрсдийн боломжид тохирсон арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгоод байна.