2024-04-29

АЙМГИЙН НАМЭХ-НЫ ЭМЭГТЭЙЧҮҮД 1050 ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА

СOVID-19 буюу шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, өвчлөл үүсгэхгүй байх тал дээр  Монгол Улсын Засгийн Газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ цаг үед Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг, дүүргийн салбар холбоодын 100 мянга гаруй гишүүдийнхээ хүчээр өөрсдөө 30 мянган  амны хаалт хийх уриалгыг гарган мэргэжлийн анги байгууллагуудад хандивлаж байгаа юм.

Өнөөдөр /2020.03.09/ Өвөрхангай аймгийн НАМЭХ-ны эмэгтэйчүүд 1050 ширхэг амны хаалтыг  өөрсдийн гараар үйлдвэрлэж аймгийн Онцгой комисс болон Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.

НАМЭХ-ны гишүүд стандартын шаардлага хангасан, хөвөн даавуун материалаар угааж ариутган дахин хэрэглэж болох амны хаалтыг хийж, эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан шаардлагатай байгаа албан байгууллага, иргэдэд хандивлах ажлыг үндэсний хэмжээнд эхлүүлсэн юм.