2024-04-29

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

Аймгийн Засаг дарга Г.Ганболд захирамж гаргаж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 3 дугаар сарын 30 хүртэл сунгалаа.

Аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах болон цахим тоглоомын газар, интернэт кафе, спорт заал болон сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байна.

Мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сурталчилгааг хийж, ажилтнуудаа дархлаагаа дэмжих, амны хаалт хэрэглэхэд нь зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай тохиолдолд хөрөнгө шийдвэрлэн ажиллахыг бүх шатны байгууллагад уриалав.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болголоо.