2024-04-28

Салхи шуургатай үед холын замд гарахгүй байхыг зөвлөж байна

Ус цаг уур орчны шинжилгээний албанаас энэ долоо \2023 оны 11 сарын 6- 12\ хоногийн цаг агаарын мэдээллийг өгөхдөө өдөртөө -11, шөнөдөө -21 хүртэл хүйтэрч, зарим үед бага зэргийн цас орохыг анхаарууллаа.

Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 4-ний өдрийн цасан шуурганаар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат 43 настай эмэгтэй нас барсан байна. Тухайн иргэн энэ сарын 4-ний өдрийн 20.00 цагт гэртээ харихаар мориор яваад сураггүй болсныг сумын Онцгой комисс эрэн хайх ажиллагааг явуулж сумын төвөөс 13 километр зайнаас цогцсыг олжээ

Иймээс  мэргэжлийн байгууллагаадаас мргэд малчид тээвэрчид цаг агаарын мэдээллийг тогтмол сонсож холын замд гарч байхыг анхааруулж байна.