2024-05-05

“Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын сургалт болов

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн зорилго, зорилтыг танилцуулах дөрвөн өдрийн сургалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын алба, ЗГХЭГ, Удирдлагын академи, аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгууллаа.

Сургалтад 19 сумын удирдлага, төрийн албан хаагчид, байгууллагын удирдлагууд зэрэг 200 гаруй хүн хамрагдаж, “Алсын хараа – 2050” үзэл баримтлалд тусгагдсан Үндэсний нэгдмэл зүйл, Сайн засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Амьдралын чанар, Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил зэрэг сэдвийн хүрээнд суралцсан юм.