2024-03-19

Өвөрхангай аймаг төрийн захиргааны албан хаагчдын цалинг 40 хувиар нэмэгдүүлнэ

2023 онд төрийн албан хаагчийн цалин хөлсний тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан аймгийн төсөвт дараах онцлогийг тусгалаа.

Төрийн захиргааны ангиллын албан тушаалын үндсэн цалинг дээд шатлалаар буюу 40 хувиар нэмж тооцохоор тогтоолоо. Ингэснээр төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын цалин дээр орон нутгийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэрэг дэв, бусад нэмэгдлүүдийг тооцон цалин авахаар болж байна. Мөн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.

Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувийн давтамжтай 25 хүртэл хувиар олгодог одоогийн зохицуулалтыг шинэчилж, ажилласан жилээр нь тооцож нэмэгдлийг олгох аж. Төрийн захиргааны албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах, хотоос орон нутагт шилжин суурьшихыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож олгохоор болжээ.

Цалингийн нэмэгдэлд орон нутгийн төсвөөс 976.2 сая төгрөг нэмэж төсөвлөсөн байна.  

https://www.facebook.com/www.uvlive.mn/videos/1110445526283844