2024-04-27

Соёлын бүтээлч сарыг эхлүүллээ

Өвөрхангай аймгийн соёл, урлагийн байгууллагууд хамтран “Соёлын бүтээлч сар”-ыг эхлүүллээ. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Соёл урлагийн газрын дарга Д.Өсөх-Эрдэнэ, Хөгжимт драмын театрын захирал Д.Түмэнжаргал нар тус аяны талаар мэдээлэл өглөө.

11 дүгээр сарын эхний 7 хоногт “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” сэдвийн хүрээнд;

  • “Номын амт” уулзалт, хэлэлцүүлэг
  • Угийн бичгийн АПП сурталчлах, иргэдэд угийн бичиг хөтлөх мэдлэг олгох сургалтууд
  • Эрдэнэ- Зуугийн “Цам” бүжгийн контент хийх

11 дүгээр сарын хоёр дахь 7 хоногт “Бүх нийтийн соёлын боловсрол” сэдвийн хүрээнд;

  • Арвайхээр, Төгрөг, Сант,  Баянгол,  суманд “Соёлын өдөр”-ийг зохион байгуулах
  • Монгол Улсын баатар Л.Аюушийн 100 жилийн ойг тохиолдуулан сурагчдад хичээл заах

11 дүгээр сарын гурав дахь 7 хоногт “Соёлын үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд;

  • “Өвөрхангайд үйлдвэрлэв төв”, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” болон соёлын үйлдвэрлэлийг сурталчлах, нэвтрүүлэг хийх

11 дүгээр сарын дөрөв дэх 7 хоногт “Соёл, аялал жуулчлал” сэдвийн хүрээнд;

  • Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын Uvurkhangaitravel гар утасны аппликейшн болон аймгийн аялал жуулчлалын үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах,
  • Өмнөговь аймгийн соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг судлах, туршлага солилцох, танилцах аяллыг зохион байгуулах ажлыг тус тус хэрэгжүүлнэ.

Мөн сарын хугацаанд Орон нутгийн соёлын бүтээл үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, ардын авьяастнуудыг алдаршуулах, Мэргэжлийн урлагийн байгууллагын хамтарсан тоглолтыг хийх юм.